Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 06 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, Цахир, Хангай сумдын нутгаар 7,2 – 9,6 градус , бусад нутгаар 10,1 – 16,4 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Хайрхан сумын нутгаар олон жилийн дунджаас 3,3 градусаар дулаан, Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Чулуут, Хангай, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 3,0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 23,0 – 29,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Эрдэнэмандал, Хашаат, Хайрхан, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 1,0 -3,0 градус дулаан, бусад нутгаар 2,0 - 5,0 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хангай, ӨндөрУлаан, Цахир, сумдын нутгаар 13,0 – 20,0 градус, бусад сумдын нутгаар 22,0 – 27,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хайрхан, Хотонт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 58,0 – 63,0 градус, бусад сумдын нутгаар 50,0 - 57,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 1,0 – 8,0 градус хүйтэн байсан байна. 40 градусаас дээш дулаарсан өдөр аймгийн нийт нутгаар 4 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 4,9 – 30,9 мм хур тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Цэцэрлэг сумын нутгаар олон жилийн дунджаас бага, Эрдэнэмандал, Жаргалант, Хайрхан, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 10 – 24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Хашаат, Хайрхан, Булган, Хотонт сумдын нутгаар түр зуур секундэт 21 -24 метр хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн нутгаар 3 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нутгаар бэлчээрийн ургамлын байдал Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Цэцэрлэг, Булган сумдын сайн, бусад нутгаар дунд байна. Ургамлын өндөр 3 - 6 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд бод мал төллөх, хөөвөр хялгас авах, мал хөнгөлөх, малд тарилга хийх, туулга өгөх, сааль сүү бэлтгэх зэрэг ажил явагдаж байна. Энэ сарын 10-ны байдлаар зуншлага 30 орчим хувьд нь сайн, 70 гаруй хувьд дунд байна.Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур, сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа